Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Оросын санхүүгийн байгууллагуудын талаар судалгаа хийхийг хориглолоо

Европын Холбооны хориг арга хэмжээнд багтсан Оросын санхүүгийн зээл олгодог байгууллагуудын талаар судалгаа үнэлгээ явуулахыг Европын комиссоос европын банк, санхүүгийн байгууллагуудад хориглосон байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Оросын санхүүгийн байгууллагуудын талаар судалгаа хийхийг хориглолоо
Оросын санхүүгийн байгууллагуудын талаар судалгаа хийхийг хориглолоо. Зураг: МҮОНРТ

Европын Холбооны хориг арга хэмжээнд багтсан Оросын санхүүгийн зээл олгодог байгууллагуудын талаар судалгаа үнэлгээ явуулахыг Европын комиссоос европын банк, санхүүгийн байгууллагуудад хориглосон байна. Оросын компаниудад шууд болон дам хөрөнгө оруулалтын үйлчилгээ үзүүлэх хориотой гэдгийг Европын комиссоос есдүгээр сарын 25-нд нийтлүүлсэн тайлбарт дурджээ.

“Судалгаанд орсон үнэлэлт дүгнэлтүүд боломжит хөрөнгө оруулагчдад шийдвэр гаргахад нь тусалдаг. Тухайлбал үнэт цаас хадгалах, худалдах, худалдах авах зэрэг шийдвэрт нөлөөлдөг” гэж энэ баримт бичигт заасан байна. Тиймээс санхүүгийн аливаа судалгааг Европын Холбооны зохицуулалтаар хориглогдсон хөрөнгө оруулалтын үйлчилгээнд хамруулж авч үзэх ёстой гэж Еврокомисс үзэж байна.

2014 онд Крымийг Орос нэгтгэж авсны дараа Европын Холбоо оросын хэд хэдэн банкны эсрэг хориг арга хэмжээ тогтоосон юм. Энэ хар жагсаалтад Сбербанк, Внешторгбанк, Внешэкономбанк, Газпром банк, Россельхоз банк зэрэг томоохон банк багтсан байна. Үүнээс гадна Оросын зээл санхүүгийн нэлээд олон байгууллага бас АНУ, Канадын зүгээс хоригт өртөөд байгаа юм.

Хуваалцах