Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Оросын шүүх Ходорковскийн хуучин хамтрагчийг суллажээ

Михайль Ходорковскийн хуучин бизнесийн хамтрагч Платон Лебедев 10 жил хоригдсоны эцэст суллагдлаа. Лебедевийн хоригдох хугацаа ирэх 5-р сард дуусгавар болохоор байсан ч Дээд Шүүх түүний ялын хугацааг багасгах шийдвэр гаргасан байна.

РА
РАЛЬДИЙ.А

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Оросын шүүх Ходорковскийн хуучин хамтрагчийг суллажээ
Оросын шүүх Ходорковскийн хуучин хамтрагчийг суллажээ. Зураг: МҮОНРТ

Михайл Ходорковскийн хуучин бизнесийн хамтрагч Платон Лебедев 10 жил хоригдсоны эцэст суллагдлаа. Лебедевийн хоригдох хугацаа ирэх 5 сард дуусгавар болохоор байсан ч Дээд шүүх түүний ялын хугацааг багасгах шийдвэр гаргасан байна. Риа Новости агентлагийн мэдээлснээр Лебедев хойд хэсэгт орших Архангельскийн шоронгоос өнгөрөгч Баасан гарагт гарчээ. Эргэн сануулахад сөрөг хүчнийг санхүүжүүлж, ерөнхийлөгч Владимир Путинтай таарамжгүй харилцаатай болсных нь дараа Ходорковский, Лебедев нарыг татвараас зайлсхийсэн хэргээр буруутгаж, улмаар шоронд хорьсон юм. Оросын эрх баригчид ийнхүү нэртэй бизнесмэнүүдийг, мөн Пусси Райот хамтлагийнхныг сулласан явдал нь ирэх сард болох Сочигийн өвлийн олимпоос өмнө улс орныхоо нэр хүндийг өсгөх зорилготой алхам гэж үзэж буй ажиглагчид цөөнгүй байна.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Хуваалцах