Оросын “Союз” хөлөг газардлаа
Өчигдөр Москвагийн цагаар 06:58 минутанд Оросын жолоодлоготой “Союз” хөлөг гурван сансарын нисгэгчтэйгээр Олон улсын сансарын станцаас казахстаны нутаг дээр газардлаа.
Мэдээллийн алба

Өчигдөр Москвагийн цагаар 06:58 минутанд Оросын “Союз” хөлөг гурван сансарын нисгэгчтэйгээр Олон улсын сансарын станцаас Казахстаны нутагт газардлаа. Хөлгийн бүхээгт Оросын сансарын нисгэгч Павел Виноградов, Александр Мисуркин болон Олон Улсын Сансарын Станцад хагас жил ажилласан НАСА-гийн одон орон судлаач Кристофер Кэсседи нар байжээ. Урт хугацааны экспедицийн үеэр тэд тойрог зам, нээлттэй сансарт нэлээд хэдэн удаа гарсан бөгөөд ачааны “Прогресс”-уудыг хүлээн авч, эрдэм шинжилгээний туршилтуудыг явуулжээ. Мөн сансарт нисэх үеэрээ Павел Виноградов 60 насныхаа ойг тэмдэглэсэн байна.


















