Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Оросын сөрөг хүчний тэргүүнийг баривчлах шүүхийн шийдвэр гарчээ

Тверской дүүргийн шүүх Алексей Навальный-г Москва хотын төвд болсон жагсаалын үеэр цагдаа нарын ажилд саад учруулсан гэх үндэслэлээр 15 хоногоор баривчлах, мөн 20,000 рублиэр торгох шийтгэл оногдуулжээ.

АТ
Авлигатай Тэмцэх газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Оросын сөрөг хүчний тэргүүнийг баривчлах шүүхийн шийдвэр гарчээ
Оросын сөрөг хүчний тэргүүнийг баривчлах шүүхийн шийдвэр гарчээ. Зураг: МҮОНРТ

Тверской дүүргийн шүүх Алексей Навальный-г Москва хотын төвд болсон жагсаалын үеэр цагдаа нарын ажилд саад учруулсан гэх үндэслэлээр 15 хоногоор баривчлах, мөн 20,000 рублиэр торгох шийтгэл оногдуулжээ.

Харин ноён Навальный шүүхийн уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдсэн байна. Москва хотын удирдлага түүнийг жагсаал цуглаан болохын урьд шөнө хотын төвөөс зайдуу газар зохион байгуулахаар санал болгож байсан тухай мэдээлсэн байна.

Жагсаал цуглааны үеэр 600 орчим хүнийг саатуулжээ. Харин ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн ажилтан уг асуудалд “Цагдаагийн албан хаагчид зөв бөгөөд мэргэжлийн шаардлагын төвшинд ажилласан” гэсэн байна.

Хуваалцах