Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Оросын суурин тагнуулчийн жинхэнэ нэрийг тогтоожээ

Штуттгартад шүүгдэж буй Оросын суурин тагнуулч гэр бүлийн жинхэнэ нэрийг тогтоосон хэмээн прокурор мэдэгдсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Оросын суурин тагнуулчийн жинхэнэ нэрийг тогтоожээ
Оросын суурин тагнуулчийн жинхэнэ нэрийг тогтоожээ. Зураг: МҮОНРТ

Штуттгартад шүүгдэж буй Оросын суурин тагнуулч гэр бүлийн жинхэнэ нэрийг тогтоосон хэмээн прокурор мэдэгдсэн байна. Германд Андреас, Хайдрун Аншлаг нэртэйгээр амьдарч тагнуулын мэдээлэл цуглуулж байсан тэдний жинхэнэ нэр нь Александр болон Ольга аж. Гэвч жинхэнэ овгийг мэдэж чадаагүй байгаа гэнэ. Тэд 2011 онд баригдсан бөгөөд ОХУ-ын талд 20 гаруй жилийн турш нууц мэдээлэл дамжуулсэн хэргээр буруутгаж байна. Андреас өөрийгөө Аргентинд төрөөд 6 настайдаа Мексик рүү нүүсэн гэж мэдүүлдэг ч прокурор Вольфганг Сигмунд үүнийг үгүйсгэж байгаа юм. Тухайлбал 1984 он хүртэл Андреас нь УАХХ-ны сургуульд суралцаж байсан гэнэ. Шүүх хурал ирэх сарын 2-нд шийдвэрээ гаргана.

Түлхүүр үг:Нууц алба
Хуваалцах