Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Оросын тагнуул гэгчдийн жинхэнэ нэрийг зарлажээ

Их Британийн эрэн сурвалжлах сэтгүүлзүйн Белингат сайт, “Сергей Скрипалыг хордуулахдаа Александр Петров нэрээр Британид ирсэн Оросын тагнуул нь 39 настай Александр Евгеневич Мишкин гэдэг хүн байсан” хэмээн Британийн Дэйли Телеграф сонин мэдээлсэн байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Оросын тагнуул гэгчдийн жинхэнэ нэрийг зарлажээ
Оросын тагнуул гэгчдийн жинхэнэ нэрийг зарлажээ. Зураг: МҮОНРТ

Их Британийн эрэн сурвалжлах сэтгүүлзүйн Белингат сайт, “Сергей Скрипалыг хордуулахдаа Александр Петров нэрээр Британид ирсэн Оросын тагнуул нь 39 настай Александр Евгеневич Мишкин гэдэг хүн байсан” хэмээн Британийн Дэйли Телеграф сонин мэдээлсэн байна.

Өмнө нь Сергей Скрипалийн хэрэгт холбогдсон 2 хүний нэг болох Руслан Боширов гэгч нь Оросын гадаад тагнуулын ажилтан Анатолий Чепига байсан хэмээн Белингат мэдээлж байсан юм.

Харин энэ удаад, "Александр Петров нэрээр Британид нэвтэрсэн Александр Евгеневич Мишкин 1979 оны 7 дугаар сард Оросын Архангельск мужийн Лойга тосгонд мэндэлсэн, 2014 оны 9 дүгээр сар хүртэл гэрийн хаяг нь Москвад бүртгэлтэй байсан. Оросын гадаад тагнуулын агентлагийн төв Москва хотод байдаг" гэж мэдээлжээ.

Энэ мэдээллээр Мишкин гэгчийн албан тушаалын зэрэглэл тодорхойгүй, гэхдээ 15 жил энэ албанд зүтгэснээр нь үзэхэд дэд хурандаа юм уу хурандаа байх магадлалтай гэсэн байна. Мөн, тэрээр Оросын цэргийн анагаах ухааны академид суралцаж байхдаа Оросын цэргийн гадаад тагнуулд сонгогдсоноос гадна, 2011-ээс 2018 оны хооронд Украин, Молдав зэрэг улсуудад Александр Петров нэрээр нэг бус удаа нэвтэрч байсан гэж Белингат мэдээлжээ. Одоогоор үүнд Оросын талаас ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

ОХУ-ын зэвсэгт хүчний ерөнхий штабын үндсэн захиргаа дахь Оросын цэргийн гадаад тагнуулын агентлагийг хүмүүс одоо ч, ГРУ гэдэг товч нэрээр нэрлэдэг байна.

Хуваалцах