Оросын тал хориг арга хэмжээ авна
Дөрөвдүгээр сарын 29-нд Оросыг дэмжигч Украйны эсэргүүцлийн хүчин Украйны зүүн нутгийн Луганська мужийн Засгийн газрын байшинг эзлэн авсан байна. ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Лукашевич хэлэхдээ, “Европийн холбоо болон Америкийн Орост авч буй шинэ ээлжийн хориг арга хэмжээний эсрэг
Мэдээллийн алба

Дөрөвдүгээр сарын 29-нд Оросыг дэмжигч Украйны эсэргүүцлийн хүчин Украйны зүүн нутгийн Луганська мужийн Засгийн газрын байшинг эзлэн авсан байна. ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Лукашевич хэлэхдээ, “Европийн холбоо болон Америкийн Орост авч буй шинэ ээлжийн хориг арга хэмжээний эсрэг Оросын тал хариу арга хэмжээ авна” гэжээ.
Мөн өдөр ОХУ-ын Холбооны зөвлөлийн дарга Матвиенко “Орост хэрэгжүүлж буй Европийн холбоо болон Америкийн шинэ ээлжийн хориг арга хэмжээнд чиглүүлж, Оросын тал хариу арга хэмжээ авах болно. Өрнөдийн орнуудын хориг арга хэмжээ нь Оросын нийгмийн олон давхаргыг улам эв нэгдэлтэй болгож, эдгээр хориг арга хэмжээ нь Оросын эдийн засагт тийм ч ноцтой сөрөг нөлөө болохгүй. Улс орныхоо эдийн засгийг сөрөг нөлөөнөөс ангижруулах хүчин чадал, арга ухаан Орост бүрэн байгаа” гэсэн байна.


















