Оросын телевизийн сувгуудыг хаажээ
Украйны мэдээллийн аюулгүй байдлын хамгаалах үүднээс Оросын телевизийн таван сувгийг дамжуулан үзүүлэхгүй гэх шийдвэрийг Украйны телевиз, радиогийн үндэсний зөвлөлөөс /УТРҮЗ/ кабелийн телевиз эрхлэгчдэд уриаллаа. “Оросын телевизийн “Вести”, “Россия 24”, “ОРТ” /Нэгдүгээр суваг/, “РТР Планета” болон “
Мэдээллийн алба

Украйны мэдээллийн аюулгүй байдлын хамгаалах үүднээс Оросын телевизийн таван сувгийг дамжуулан үзүүлэхгүй гэх шийдвэрийг Украйны телевиз, радиогийн үндэсний зөвлөлөөс /УТРҮЗ/ кабелийн телевиз эрхлэгчдэд уриаллаа.
“Оросын телевизийн “Вести”, “Россия 24”, “ОРТ” /Нэгдүгээр суваг/, “РТР Планета” болон “НТВ-Мир” сувгийг гуравдугаар сарын 11-ний 19 цагаар хязгаарлан зогсоож, нэвтрүүлэхгүй байхыг УТВҮЗ шаардаж байна” гэж мэдэгдэлд дурджээ.
Өчигдөр өдөр 12 цагийн байдлаар Украйны телевизийн үйлчилгээ нэвтрүүлэгчдийн 50 хувь нь гадаадын сувгуудыг дамжуулахаа зогсоосон байв. Кабелийн бусад телевиз ч ийм арга хэмжээ авахаар зэхэж байгаа юм.


















