Оросын цэрэг, Вашингтоны тэргүүлж буй эвслийн хүчний хооронд мөргөлдөөн болж магадгүй
Цагаан ордноос хэт даврагч “Исламын улс” бүлэгтэй хийх тэмцэлд бусад улс орнуудтай хамтрах асуудал эрхэлсэн зохицуулагчаар томилсон чөлөөнд гарсан генерал Жон Аллены үзэж байгаагаар Сирийн нутагт Оросын цэрэг болон Вашингтоны тэргүүлж байгаа эвслийн хүчний хооронд мөргөлдөөн болж магадгүй байна.
Мэдээллийн алба

Тэрбээр Америкийн телевизийн “Си-Эн-Эн” сувагт ярилцлага өгөхдөө “Сүүлийн хэд хоногт бид оросууд энд хүчээ зузаатгаж байгаа нь ямар учиртай юм бол оо гэдгийг анхааралтай ажиглалаа. Миний бодож байгаагаар энэ нь муу талтай. Орос улс Башар Асадыг дэмжихийн тулд хүчээ зузаатгаж байна” гэж ярьсан юм.
Үүний зэрэгцээ Жош Аллен, Сирийн сөрөг хүчний дайчдыг бэлтгэх Пентагоны санаа бүтэлгүйтэж байгааг дурдсан байна.