Оросын цэргүүд Чернобылийн атомын цахилгаан станцыг орхижээ
Украин дахь Оросын цэргийн ажиллагаа эхэлсэн өдрөөс буюу 2 дугаар сарын 24-нөөс хойш Чернобылийн атомын цахилгаан станцыг оросын цэргийнхэн хяналтандаа аваад байсан.
Мэдээллийн алба

Украин дахь Оросын цэргийн ажиллагаа эхэлсэн өдрөөс буюу 2 дугаар сарын 24-нөөс хойш Чернобылийн атомын цахилгаан станцыг оросын цэргийнхэн хяналтандаа аваад байсан. Хожим нь оросын тал тус станцын хяналтыг Украинд албан ёсоор буцаан шилжүүлэхээр зөвшөөрөөд байжээ. Олон улсын атомын энергийн агентлаг Чернобыльд өөрийн багийг илгээхээр зэхэж байгаагаа мэдэгдсэн байна.
Оросын цэргүүд Чернобылийн АЦС-ыг сар гаруйн туршид хяналтандаа байлгасны эцэст орхин явснаар тус станцын дэвсгэр газарт одооноос гадны этгээд байхгүй боллоо” гэж Чернобылийн тусгаарлалтын бүс орчмыг хариуцдаг Украины төрийн албаны эх сурвалж мэдээлжээ. НҮБ-ын цөмийн асуудал эрхэлсэн байгууллага болох Олон улсын атомын энергийн агентлаг мөн, энэ мэдээллийг нотлоод, техник туслалцаа дэмжлэг үзүүлэх эхний багаа ойрын үед Чернобылийн атомын цахилгаан станц руу илгээхээ мэдэгджээ.


















