Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Оросын төрийн зүтгэлтнүүдэд "Алтан гадас" одон гардуулав

Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөтгөн гүнзгийрүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн гишүүн Умаханов Илья

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Оросын төрийн зүтгэлтнүүдэд "Алтан гадас" одон гардуулав
Оросын төрийн зүтгэлтнүүдэд "Алтан гадас" одон гардуулав. Зураг: МҮОНРТ

Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөтгөн гүнзгийрүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн гишүүн Умаханов Ильяс Магомед-Саламович, Жамсуев Баир Баясхаланович нарыг төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнасныг Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Дуламсүрэнгийн Даваа Монгол Улсын Элчин сайдын яамны төв байранд 2021 оны тавдугаар сарын 17-ны өдөр гардуулан өгч баяр хүргэлээ.Одон гардуулах ёслолд ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн орлогч дарга Косачев Константин Иосифович байлцлаа.

Энэ үеэр Элчин сайд Д.Даваа ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн гишүүдтэй хоёр талын харилцааны асуудлуудаар санал солилцов.

Хуваалцах