“Оросын ухаалаг санаачилга” нэртэй нийтлэл бичжээ
Кубын удирдагч асан Фидель Кастро ОХУ-ын Сирийн химийн зэвсгийн асуудлыг зохицуулах санаачлагыг нь үнэлж, мөн АНУ-ын сүрдүүлгийг тууштай сөрөн зогссон тус улсыг “зоригтой улс” хэмээн нэрлэжээ.
Мэдээллийн алба

Кубын удирдагч асан Фидель Кастро ОХУ-ын Сирийн химийн зэвсгийн асуудлыг зохицуулах санаачлагыг нь үнэлж, мөн АНУ-ын сүрдүүлгийг тууштай сөрөн зогссон тус улсыг “зоригтой улс” хэмээн нэрлэжээ. Өдгөө 87 настай удирдагч “Оросын ухаалаг санаачлага” нэртэй нийтлэл бичсэн байна. Тэрбээр нийтлэлдээ АНУ болон Орос улс дайны хэмжээнд хүрсэн Сирийн асуудлыг эвээр зохицуулж чадсныг сайшаасан байна.


















