Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Оросын улаан талбайд асар том Louis Vuitton-ы цүнх байрлуулжээ

Хуучин ЗХУ-н гол бэлгэдэл болсон Улаан талбайд хэдэн давхар байшинтай тэнцэхүйц хэмжээний LV брэндийн цүнхийг байрлуулсан нь Оросын иргэдийг гайхшралд оруулаад байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Оросын улаан талбайд асар том Louis Vuitton-ы цүнх байрлуулжээ
Оросын улаан талбайд асар том Louis Vuitton-ы цүнх байрлуулжээ. Зураг: МҮОНРТ

Хуучин ЗХУ-ын гол бэлгэдэл болсон Улаан талбайд хэдэн давхар байшинтай тэнцэхүйц хэмжээний LV брэндийн цүнхийг байрлуулсан нь Оросын иргэдийг гайхшралд оруулаад байна. Энэ сарын 26-нд тавигдсан уг цүнх 12 дугаар сарын 2-нд нээгдэх нэгэн үзэсгэлэнд зориулагдсан юм байна.

Есөн метр өндөр, гучин метрийн урттай уг аварга цүнх Кремлийн цамхагийн хажууд тавигдсан нь Оросын залуучууд болоод жуулчдын анхаарлыг ихээхэн татаж, тэдэнд таалагдаж байгаа гэнэ. Харин Оросын Коммунист намын гишүүд болон хөгшчүүл үүнийг нь ихэд эсэргүүцэж байгаа аж. Учир нь Улаан талбайг коммунист намын удирдагч В.И.Лениний дурсамж болон Оросын түүхийг илтгэсэн чухал бүс хэмээн ахмадууд өнөө хүртэл бат итгэдэгтэй холбоотой юм.




О.Энхмаа

Түлхүүр үг:ЦүнхLV
Хуваалцах