Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Оршин суугчид орон гэрээ орхиж дүрвэж байна

Триполи хотын захад болж байгаа Ливийн сөргөлдөгч талуудын тэмцэл тулаанаас болж оршин суугчид орон гэрээ орхин дүрвэж байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Оршин суугчид орон гэрээ орхиж дүрвэж байна
Оршин суугчид орон гэрээ орхиж дүрвэж байна. Зураг: МҮОНРТ

Триполи хотын захад болж байгаа Ливийн сөргөлдөгч талуудын тэмцэл тулаанаас болж оршин суугчид орон гэрээ орхин дүрвэж байна. Талууд байлдаж эхэлснээс хойш зургаан өдрийн дотор багаар бодоход 4500 хүн байлдааны хөлд орон гэрээсээ явсан гэж НҮБ-ын Хүмүүнлэгийн хороо мэдээлж байна.

Бусад оршин суугчдын хувьд гэрээсээ гарч чадахгүй байгаагаас гадна 500 мянган хүүхэд шууд аюулд өртөхөөр байна гэжээ. Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр цэргийн дээд цолтон Фиелд маршал Халифа Хафтарын цэргүүд Триполи хотыг эзлэхээр хөдөлж, сөргөлдөгчид байлдаж эхэлснээс хойш 47 хүн амиа алдсан. Үүний ес нь энгийн номхон иргэн байжээ.

Байлдаан лхагва гарагт үргэлжилж, Хафтарын өөрсдийгөө Ливийн үндэсний арми гэж байгаа цэргүүд нийслэл хотын төвд 11 км ойртож байрлажээ.

Хуваалцах