Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Оршуулгын тэтгэмжийн хэмжээг нэг сая төгрөг болголоо

Оршуулгын тэтгэмжийн хэмжээ 620 мянган төгрөг байсныг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор шинэчилж нэг сая төгрөг болгон нэмэгдүүлжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Оршуулгын тэтгэмжийн хэмжээг нэг сая төгрөг болголоо
Оршуулгын тэтгэмжийн хэмжээг нэг сая төгрөг болголоо. Зураг: МҮОНРТ

Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг нийтдээ 36 сараас доошгүй хугацаагаар төлсөн даатгуулагч ердийн евчин, ахуйн ослын улмаас нас барсан тохиолдолд Нийгмийн даатгалын сангаас нэг удаа оршуулгын тэтгэмж олгодог.

Оршуулгын тэтгэмжийн хэмжээ 620 мянган төгрөг байсныг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор шинэчилж нэг сая төгрөг болгон нэмэгдүүлжээ. Амьдралын өртөг улам бүр нэмэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд өмнө тогтоосон тэтгэмжийн хэмжээ буяны ажилд хангалттай хүрэлцэхгүй байна гэж үзэн ийнхүү шийдвэрлэсэн байна.

Хуваалцах