Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Орцноос олдсон нярайн ээжийг олжээ

Хоёр сартай хүүгээ орцонд хаясан хэрэг Дархан-Уул аймагт гарсан билээ. Азаар хүүг орцны жижүүр олж, аймгийн эмнэлэгт хүргэсэн бөгөөд хүү эрүүл саруул байгаа талаар мэргэжилтнүүд мэдээлж байсан.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орцноос олдсон нярайн ээжийг олжээ
Орцноос олдсон нярайн ээжийг олжээ. Зураг: МҮОНРТ

Хоёр сартай хүүгээ орцонд хаясан хэрэг Дархан-Уул аймагт гарсан билээ. Азаар хүүг орцны жижүүр олж, аймгийн эмнэлэгт хүргэсэн бөгөөд хүү эрүүл саруул байгаа талаар мэргэжилтнүүд мэдээлж байсан. Тэгвэл хүүгийн ээж олдсон гэнэ. Тэрбээр 17 настай, өнгөрсөн наймдугаар сарын 27-нд нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт хүүхдээ төрүүлсэн байна. Түүнийг хүүхдээ орцонд орхисон талаарх мэдээллийг эмээ, өвөө нь телевизээр үзсэнээр мэдсэн ажээ. Одоогоор бүсгүйг цагдаагийн газраас шалгаж байгаа бөгөөд ямар шалтгаанаар хүүхдээ орхисныг тогтоогоогүй байна.

Хуваалцах