Орцонд 14 настай, эмэгтэй хүүхдийн биед халдаж, бичлэг хийжээ
Цахим орчинд нийтлэгдсэн мэдээллийн дагуу аймгийн Хүүхэд хамгааллын баг ажиллаж байна.
ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Цагдаагийн байгууллагад энэ оны 12 дугаар сарын 3-ны өдөр “Орцонд зодууллаа” гэх гомдол, мэдээлэл бүртгэгдсэн.
Гомдол, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад Дорнод аймгийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцны орцонд 14 настай, эмэгтэй хүүхдийг үе тэнгийн сурагчид биед нь халдаж, бичлэг хийсэн болохыг тогтоосон.
Цахим орчинд нийтлэгдсэн мэдээллийн дагуу аймгийн Хүүхэд хамгааллын баг ажиллаж байна.
Хуваалцах


















