Орцонд 16 настай “Т”-г ойролцоо насны, үл таних эрэгтэй хүүхэд алгадаж, зодсон нь тогтоогджээ
Цахим орчинд цацагдсан байрны орцонд хүүхэд алгадаж, биед нь халдаж буй бичлэгийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явууллаа.
Мэдээллийн алба

Цахим орчинд цацагдсан байрны орцонд хүүхэд алгадаж, биед нь халдаж буй бичлэгийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явууллаа.
Шалгалтаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцны орцонд 16 настай “Т”-г үл таних 15-16 орчим насны эрэгтэй хүүхэд алгадаж, зодсон нь тогтоогдсон.
Бусдын биед халдаж буй иргэнийг Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар, Эрэн сурвалжлах хэлтсийн алба хаагчидтай хамтран ажиллаж 16 настай “А” үйлдсэнийг тогтоон шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.


















