Орцонд хүүхдээ орхисон эмэгтэйг олжээ
Охиныг олсон даруйд иргэд сайн дураар олон нийтийн цахим сүлжээнд групп байгуулж эмэгтэйчүүд эмнэлэгт ээлжилж асарч байгаа талаар ч мөн мэдээлэл гарч байсан.
Мэдээллийн алба

Өнгөрөгч 12 дугаар сард орцонд орхигдсон ой 7 сартай хүүхдийг олсон талаарх мэдээлэл олон нийтэд тарсан. Охиныг олсон даруйд иргэд сайн дураар олон нийтийн цахим сүлжээнд групп байгуулж эмэгтэйчүүд эмнэлэгт ээлжилж асарч байгаа талаар ч мөн мэдээлэл гарч байсан. Харин өчигдөр орой Цагдаагийн ерөнхий газраас охины ээжийг олсон талаарх мэдээллийг олон нийтэд дэлгэлээ.
Тодруулбал, 12 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн долоодугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар байрны орцонд хүүхэд орхисон байна гэсэн дуудлага мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулсан байна. Ингэхэд эрхэлсэн тодорхой ажилгүй 22 настай Д гэгч нь өөрийн ой 7 сартай охиныг орхиж явсан болохыг илрүүлсэн бөгөөд одоо хэргийг шалгаж байгаа аж.




















