Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Осакад АНУ, ОХУ-ын төрийн тэргүүн нарын уулзалт болно

АНУ, ОХУ-ын төрийн тэргүүн нар энэ амралтын өдрүүдэд Японы Осака хотноо болох Их 20-ийн дээд уулзалтын хүрээнд уулзалт хэлэлцээ хийх юм байна. энэ тухай АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргааны албан ёсны төлөөлөгч мэдэгдсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Осакад АНУ, ОХУ-ын төрийн тэргүүн нарын уулзалт болно
Осакад АНУ, ОХУ-ын төрийн тэргүүн нарын уулзалт болно. Зураг: МҮОНРТ

АНУ, ОХУ-ын төрийн тэргүүн нар энэ амралтын өдрүүдэд Японы Осака хотноо болох Их 20-ийн дээд уулзалтын хүрээнд уулзалт хэлэлцээ хийх юм байна. энэ тухай АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргааны албан ёсны төлөөлөгч мэдэгдсэн байна.

Үүний зэрэгцээ АНУ-ын Ерөнхийлөгч Саудын Арабын угсаа залгамжлагч хан хүү Сальман Аль Сауд, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нарын нийт 7 орны удирдагчтай Осакад уулзах юм байна. АНУ, ОХУ-ын төрийн тэргүүний уулзалтаар Иран, Украин, Ойрх Дорнод, Сири дэх нөхцөл байдал, зэвсэглэлд хяналт тавих асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байгаа юм байна. Хэдхэн хоногийн өмнө АНУ-ын Цагаан ордны тэргүүн Трамп Оростой харилцаагаа хэвийн болгохыг хүсч байгаагаа мэдэгдэж байсныг хэвлэлүүд энэ ташрамд дахин сануулж байна. Түүнчлэн өнгөрсөн оны 11 дүгээр сард Их 20-ийн Аргентин дэх дээд уулзалтын хүрээнд Америк Оросын Ерөнхийлөгчдийн уулзалт товлогдсон байсан боловч Керчийн булан дахь сөргөлдөөнөөс болж Доналд Трамп энэ уулзалтаас татгалзаж байсан билээ.

Харин Ерөнхийлөгч Трамп БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй Осакад уулзаж худалдааны маргаантай асуудлаа хэлэлцэхээр төлөвлөж байна. Харин Германы канцлер Ангела Меркель, Австрали, Энэтхэг, Японы Ерөнхий сайдуудтай уулзах тов гарсан байна. Осака дахь дээд уулзалт өндөрлөсний дараагаар АНУ ын Ерөнхийлөгч БНСУ-д айлчлах юм байна. 29-30-ны өдрүүдэд товлосон энэ айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч Трамп хоёр Солонгосыг заагладаг цэрэггүй бүсэд очихоор төлөвлөж байгаа тухай CNN өнөөдөрхөн мэдээллээ. Гэхдээ Цагаан ордны тэргүүн Солонгосын хойгт хийх энэ айлчлалаа Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай хийх уулзалт болгон ашиглах төлөвлөгөөгүй гэдгээ илэрхийлж байгаа юм байна.

Хуваалцах