Осгож нас барсан иргэдийн ихэнх нь архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ
Сүүлийн нэг сарын хугацаанд улсын хэмжээнд 29 иргэн (27 эрэгтэй, хоёр эмэгтэй) осгосон байдалтай нас барсан байна. Үүнээс 51,7 хувь нь нийслэл хотод бүртгэгджээ.
Мэдээллийн алба

Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотой иргэд гудамж, талбайд осгож нас барах тохиолдол ихсэх хандлагатай байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Тодруулбал, Сүүлийн нэг сарын хугацаанд улсын хэмжээнд 29 иргэн (27 эрэгтэй, хоёр эмэгтэй) осгосон байдалтай нас барсан байна. Үүнээс 51,7 хувь нь нийслэл хотод бүртгэгджээ.
Осгож нас барсан иргэдийн 58,6 хувь нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 41,4 хувь нь бусад шалтгааны улмаас осгож нас барсан байна.
Иймд иргэдийг архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн нэгнийгээ орой үдшийн цагаар ганцааранг явуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.


















