Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Oскар-2019” ёслолын этгээд хувцаслалт

Билли нэрт дизайнер Christian Siriano /Кристиан Сириано/-гийн загвараар гоёсон бөгөөд түүнийг твиттэр, инстаграмаар “Улаан хивсний ёслолын эрэгтэй Синдерелла” хэмээн хошигнон бичжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Oскар-2019” ёслолын этгээд хувцаслалт
“Oскар-2019” ёслолын этгээд хувцаслалт. Зураг: МҮОНРТ

Америкийн кино академиас жил бүр зохион байгуулдаг 91 дэх удаагийн “Oскар 2019” ёслолын улаан хивсний хүндэтгэлийн арга хэмжээ болж өндөрлөлөө.

Энэ удаагийн ёслолд уригдсан кино урлагийн салбарын шилдгүүд дундаас хамгийн өвөрмөц хувцаслалттай эрхмээр Америкийн жүжигчин, поп дуучин Билли Портерийг нэрлээд байна.

Билли нэрт дизайнер Christian Siriano /Кристиан Сириано/-гийн загвараар гоёсон бөгөөд түүнийг твиттэр, инстаграмаар “Улаан хивсний ёслолын эрэгтэй Синдерелла” хэмээн хошигнон бичжээ.

Билли Портер хувцаслалтынхаа тухай “Би ямар нэгэн гаж урсгал сурталчлах гэж ингэж хувцаслаагүй. Би өнөөдөр өмнөхөөсөө илүү чөлөөтэй, илүү аз жаргалтай гэрэлтэж байна” хэмээн ярьсан байна.

Жүжигчин, поп дуучин Билли Портерийн хувьд 2013 онд театрын урлагийн хамгийн нэр хүндтэй арга хэмжээ болох 67 дахь удаагийн “Tony Award”-аас “Kinky Boots” киноны дүрээрээ “Шилдэг жүжигчин”-ий шагнал хүртсэнээс гадна 2014 онд "Kinky Boots" цомгоороо Грэммийн шагнал хүртсэн байна.

Хуваалцах