Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Оскар Писториусыг найз бүсгүйгээ хөнөөгөөгүй гэж үзэв

Гүйлтийн нэрт тамирчин Оскар Писториусыг найз бүсгүйгээ хөнөөсөн хэрэгт буруутгаад байсан ч шүүгч түүнийг буруугүй гэж үзлээ. Гэхдээ түүнийг хүн амины хэрэгт буруутай эсэх талаарх шийдвэрээ өнөөдөр зарлахаар болсон байна.

РА
РАЛЬДИЙ.А

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Оскар Писториусыг найз бүсгүйгээ хөнөөгөөгүй гэж үзэв
Оскар Писториусыг найз бүсгүйгээ хөнөөгөөгүй гэж үзэв. Зураг: МҮОНРТ

Гүйлтийн нэрт тамирчин Оскар Писториусыг найз бүсгүйгээ хөнөөсөн хэрэгт буруутгаад байсан ч шүүгч түүнийг буруугүй гэж үзлээ. Гэхдээ түүнийг хүн амины хэрэгт буруутай эсэх талаарх шийдвэрээ өнөөдөр зарлахаар болсон байна. Шүүгч Токозилэ Масипагийн мэдэгдсэнээр Олимпийн тамирчин Писториусыг найз бүсгүй Рива Стенкамптайгаа маргалдаж, улмаар ариун цэврийн өрөөнд зориуд амь насанд нь хүрснийг прокурорууд батлаж чадаагүй ажээ.

Гэхдээ шүүгч Писториусыг хайхрамжгүй, түргэн үйлдэл хийсэн, ухаалаг хүн гал нээхгүй байх байсан гэж хэлсэн бөгөөд энэ үеэр тэрээр нулимсаа барьж чадаагүй байна. Өмнөд Африкийн гүйгч өнгөрсөн оны Валентины баярын өдөр Стенкампийг хөнөөсөн гэсэн буруутгалыг үгүйсгэж, гэрт нь урилгагүй зочин байна гэж бодсон учраас гал нээсэн гэж мэдүүлсэн юм.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Хуваалцах