Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Оскарын шагнал гардуулах ёслол ирэх сарын 27-нд болно

Америкийн кино урлагийн академи Оскарын шагнал гардуулах 94 дэх удаагийн ёслол 3 дугаар сарын 27-нд уламжлал ёсоор Лос-Анжелес хотын Долби театрт болно.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Оскарын шагнал гардуулах ёслол ирэх сарын 27-нд болно
Оскарын шагнал гардуулах ёслол ирэх сарын 27-нд болно. Зураг: МҮОНРТ

Америкийн кино урлагийн академи Оскарын шагнал гардуулах 94 дэх удаагийн ёслол 3 дугаар сарын 27-нд уламжлал ёсоор Лос-Анжелес хотын Долби театрт болно.

Энэ удаад "Нохойн хүч" кино хамгийн олон буюу 12 төрөлд нэр дэвшсэн байна. Тус киноны найруулагч өдгөө 67 настай ЖейнКэмпион шилдэг найруулагчийн төрөлд нэгээс олон удаа нэр дэвшсэн анхны эмэгтэй хүн болж түүхэнд бичигдлээ.

Тэрбээр 1993 онд гарсан төгөлдөр хуур киногоороо мөн шилдэг найруулагч төрөлд нэр дэвшиж байсан юм.

Шилдэг найруулагчийн төрөлд мөн нэр дэвшсэн Стивен Стилберг шинэ дээд амжилт тогтоолоо. Түүний найруулсан "West Side Story” кино Оскар 2022 наадамд нийт 7 төрөлд нэр дэвшжээ.

Ийнхүү түүний найруулсан 11 кино шилдэг кино төрөлд нэр дэвшиж байгаа нь Оскарын дээд амжилт тогтоолоо. Мөн жүжигчин Дензел Вашингтон "Макбетийн эмгэнэл" киногоороо Оскарт арав дахь удаагаа нэр дэвшсэн байна

Хуваалцах