Осло хотод зургаа дахь удаагийн өвлийн олимпийн нээлт болж байжээ
Өвлийн олимпийн зургаа дахь наадам 1952 оны хоёрдугаар сарын 14-25-ны өдрүүдэд Норвегийн Осло хотод болж байжээ.
Мэдээллийн алба

Өвлийн олимпийн зургаа дахь наадам 1952 оны хоёрдугаар сарын 14-25-ны өдрүүдэд Норвегийн Осло хотод болж байжээ. Тухайн үед Осло хот нь Америкийн Солт Лейк сити болон Италийн Кортина Д’Ампеццо хоттой өрсөлдсөн байна.
Олон улсын олимпийн хорооны нийт 28 гишүүн санал хураалтад оролцсон бөгөөд 18 гишүүний саналаар Осло хот олимп зохион байгуулах эрхийг олж авчээ. Ослогийн олимпийн наадамд нийт 694 тамирчин 30 орныг төлөөлөн оролцсон байдаг.
Мөн тус наадамд цас, мөсний спорт хөгжөөгүй, дулаан орнууд болох Австрали, Грек, Чили, Испан болон Ливаны тамирчид анх удаа оролцсон байна. Медалийн тоогоороо нийт 16 медаль, 7 алтан медальтайгаар Норвеги улс тэргүүлж, араас нь АНУ 11 медаль, Финлянд улс есөн медальтайгаар удаалжээ.


















