Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Соёл, спорт

Ослогийн ДАШТ-д Кыргызстанчууд шадар гурван цэргээ илгээнэ

Токиогийн олимпын мөнгөн медальт Айсулуу Тыныбекова (62 кг), хүрэл медальт Мээрим Жуманазарова (68 кг), тавдугаар байрын шагналт Медет Кызы Айпери (76 кг) нар хүч үзнэ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ослогийн ДАШТ-д Кыргызстанчууд шадар гурван цэргээ илгээнэ
Ослогийн ДАШТ-д Кыргызстанчууд шадар гурван цэргээ илгээнэ. Зураг: МҮОНРТ

Ослогийн ДАШТ-д Кыргызстаны эмэгтэйчүүдийн шигшээ баг шадар гурван цэргээ илгээхээр болжээ.

Токиогийн олимпын мөнгөн медальт Айсулуу Тыныбекова (62 кг), хүрэл медальт Мээрим Жуманазарова (68 кг), тавдугаар байрын шагналт Медет Кызы Айпери (76 кг) нар хүч үзнэ.

Кыргызстаны эмэгтэй бөхийн түүхэнд Тыныбекова ДАШТ-ээс алт, хүрэл медаль хүртснээс өөр бөх хараахан медаль хүртээгүй. Тэгвэл Скандинавын хойгт гурвуулаа медаль авах зорилготой очно.

Хуваалцах