Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Ослын удирдлагын систем”-ийн дагуу штабын дадлага хийж байна

“Говийн чоно-2024” олон улсын сургалт, дадлага сургууль газар хөдлөлтийн цагийн байдлыг үнэлэх штабын дадлагаар гурав дахь өдрөө үргэлжилж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Ослын удирдлагын систем”-ийн дагуу штабын дадлага хийж байна
“Ослын удирдлагын систем”-ийн дагуу штабын дадлага хийж байна. Зураг: МҮОНРТ

“Говийн чоно-2024” олон улсын сургалт, дадлага сургууль газар хөдлөлтийн цагийн байдлыг үнэлэх штабын дадлагаар гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Он гарсаар Дорнод аймагт хүнд мэдрэгдэм буюу 3.5-аас дээш хүчтэй газар хөдлөлт дөрвөн удаа бүртгэгджээ.

Тиймээс олон улсын сургалт, дадлагад оролцож байгаа дотоодын болон гадаадын нийт 400 гаруй төлөөлөл газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, төрийн цэргийн болон олон улсын байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, гадаад улс орны туршлага, дадлагыг солилцох хүрээнд штабын дадлага хийж байгаа юм.

Энэ удаагийн штабын дадлага нь радио станцаар шууд холбогдох туршилтыг хийж, олон улсын хүмүүнлэгийн тусламжийн багийн үйл ажиллагааг тодотгож, “Ослын үеийн удирдлагын систем”-ийн дагуу бүлгээр ажиллах дадлагыг зохион байгуулж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Хуваалцах