Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ослын улмаас саатсан зорчигчдыг автобусаар зөөвөрлөж байна

Өнөө өглөөний 07:00 цагийн үед Баянзүрх дүүргийн нутагт, “Скай ресорт”-ын ойролцоох төмөр замын гарам дээр галт тэрэгний урдуур Камаз машин орсноос үүдэн ноцтой осол гарч, галт тэрэгний хоёр машинист, болон камаз автомашины жолооч, ачигч нарын зэрэг дөрвөн хүн гэмтэл авч эмнэлэгт хүргэгдээд байгаа.

WA
Web admin

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ослын улмаас саатсан зорчигчдыг автобусаар зөөвөрлөж байна
Ослын улмаас саатсан зорчигчдыг автобусаар зөөвөрлөж байна. Зураг: МҮОНРТ

Өнөө өглөөний 07:00 цагийн үед Баянзүрх дүүргийн нутагт, “Скай ресорт”-ын ойролцоох төмөр замын гарам дээр галт тэрэгний урдуур Камаз машин орсноос үүдэн ноцтой осол гарч, галт тэрэгний хоёр машинист, камаз автомашины жолооч, ачигч нарын дөрвөн хүн гэмтэл авч эмнэлэгт хүргэгдээд байгаа. Тус галт тэрэг нь Замын-үүдийн чиглэлд ачаа тээвэрлэж явсан ажээ. Галт тэрэг, Камаз машины мөргөлдсөн ослын улмаас Замын-Үүд-Улаанбаатар, Улаанбаатар-Сайншанд чиглэлийн болон бусад галт тэрэгний хөдөлгөөнийг саатуулаад байна. Өглөөнөөс хойш Хонхор өртөөнд саатаад байгаа 2500 зорчигчийг нийслэл рүү автобусаар тээвэрлэж байна. Нийтийн тээврийн компаниудад холбогдох яамнаас санал тавьсны дагуу 40 автобус зорчигчдыг тээвэрлэж эхэлжээ. Осол гарсан газарт одоогоор 200 гаруй метр замыг шинэчлэн засварлах ажил явагдаж байна.


Түлхүүр үг:галт тэрэг осолджээ
Хуваалцах