Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Осол гэмтэл, хүчирхийллээс сэргийлье” аяныг эхлүүлэв

Нийслэлийн хэмжээнд осол гэмтлээс шалтгаалсан өвчлөл, нас баралт сүүлийн жилүүдэд нэмэгдэж, нийслэлийн түргэн тусламжийн төвд ирсэн дуудлагын багагүй хувийг осол гэмтлийн дуудлага эзэлж буй ажээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Осол гэмтэл, хүчирхийллээс сэргийлье” аяныг эхлүүлэв
“Осол гэмтэл, хүчирхийллээс сэргийлье” аяныг эхлүүлэв. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн хэмжээнд осол гэмтлээс шалтгаалсан өвчлөл, нас баралт сүүлийн жилүүдэд нэмэгдэж, нийслэлийн түргэн тусламжийн төвд ирсэн дуудлагын багагүй хувийг осол гэмтлийн дуудлага эзэлж буй ажээ. Тиймээс өрхийн эмч, сувилагчдын анхан шатны тусламж үзүүлэх чадварыг нэмэгдүүлэх, чадавхжуулах зорилгоор НЭМГ-аас “Осол гэмтэл, хүчирхийллээс сэргийлье” аяныг эхлүүлжээ. Аяны хүрээнд өнөөдөр “Эмнэлгийн анхан шатны тусламж” сэдэвт сургалт зохион байгуулах юм байна. Энэ удаагийн сургалтад Чингэлтэй дүүргийн өрхийн эмч нар хамрагдах бол ирэх гуравдугаар сарын 16-ныг хүртэлх хугацаанд бусад найман дүүргийн эмч нарыг хамруулахаар хуваарь гаргажээ.

Хуваалцах