Осол гэмтлийн 98 дуудлага иржээ
Өчигдрийн байдлаар Нийслэлийн мэдээ, мэдээлэл шуурхай удирдлагын төвд нийтдээ иргэд, аж ахуй нэгж байгууллагаас 9312 дуудлага ирж бүртгэгдсэн байна. Үүнд 101, 105 дугаарт-624, 102дугаарт-4871, 103дугаарт-3232 дуудлага иржээ. Үүнээс гэмт хэргийн зөрчлийн-1575 мэдээллийг хүлээн авч шалгахад гэмт хэрги
Мэдээллийн алба

Өчигдрийн байдлаар Нийслэлийн мэдээ, мэдээлэл шуурхай удирдлагын төвд нийтдээ иргэд, аж ахуй нэгж байгууллагаас 9312 дуудлага ирж бүртгэгдсэн байна. Үүнд 101, 105 дугаарт-624, 102дугаарт-4871, 103дугаарт-3232 дуудлага иржээ. Үүнээс гэмт хэргийн зөрчлийн-1575 мэдээллийг хүлээн авч шалгахад гэмт хэргийн шинжтэй 57 үйлдэл бүртгэгдсэнээс эзэн холбогдогч тогтоогдсон 46, илрээгүй 11 хэргийг шалгаж байна.
Харин түргэн тусламжийн-637 бодит дуудлаганд очиж үйлчилсэн байна. Үүнээс төрөх-85, oсол гэмтэл – 98, зөвлөгөө-343, согтуутай холбоотой-33, ухаангүй согтуу-14 байлаа. Гал түймэр гамшгаас хамгаалахын-12, зам тээврийн зөрчлийн-343 хандалт ирж шийдвэрлэлээ хэмээн Нийслэлийн мэдээ, мэдээллийн шуурхай удирдлагын төвөөс мэдээллээ.


















