Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Осол гэмтлийн бүсийг тогтоожээ

Эрүүл мэндийн сайдын гуравдугаар сарын 77 дугаар тушаалаар аймгуудын авто ослын аюултай, осол гэмтлийн онцгой бүсийг тогтоожээ.

Д.
Д.Жаргалсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Осол гэмтлийн бүсийг тогтоожээ
Осол гэмтлийн бүсийг тогтоожээ. Зураг: МҮОНРТ

Эрүүл мэндийн сайдын гуравдугаар сарын 77 дугаар тушаалаар аймгуудын авто ослын аюултай, осол гэмтлийн онцгой бүсийг тогтоожээ.

Тухайлбал, Сүхбаатар аймгийн төвийн долоодугаар багт орших Баруун-Уртын голын гүүрний зүүн, баруун үзүүрт, сумын төвөөс хойшоо 18 км-т Талбулагийн гар худаг орчимд, Төмөртэйн овооны уурхайн замд, урагшаа Шарга уулын замд авто осол элбэг гардаг байна.

Мөн Асгат сумын төвөөс хойшоо 7 км-т Өвлийн овоо, баруун урагш 1 км-т Хээшингийн хөндий, урагшаа 30 км-т Ар хүрэмийн замд, Уулбаян сумын Модонгийн худагийн орчимд, Мөнххаан сумын төвөөс урагшаа 12 км-т Жирэм гэдэг газрын замд авто техникийн осол удаа дараа гарч байсан тул тэдгээр замд болгоомжтой явахыг жолооч, зорчигчдод анхааруулжээ.

Хуваалцах