Осол, гэмтлийн дуудлага нэмэгджээ
Урин дулааны улирал болж байгаатай холбогдуулан иргэдийн амралт эхэлсэн нь улсын хэмжээнд түргэн тусламжийн дуудлага нэмэгдэхэд хүргэжээ. Тэр дундаа осол, гэмтлийн дуудлага нэмэгдэх болсон байна.
Мэдээллийн алба

Урин дулааны улирал болж байгаатай холбогдуулан иргэдийн амралт эхэлсэн нь улсын хэмжээнд түргэн тусламжийн дуудлага нэмэгдэхэд хүргэжээ. Тэр дундаа осол, гэмтлийн дуудлага нэмэгдэх болсон байна. Тиймээс орон нутаг, аймгийн замд осол, гэмтэл гарах эрсдэл өндөр байгааг анхааруулж, эмнэлгийн бэлэн байдлаа хангаж ажиллахыг Эрүүл мэндийн яамнаас эмч, мэргэжилтнүүдэд сануулсан байна.


















