Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Осол гэмтлийн гаралтай нас баралт нэмэгджээ

Өнгөрсөн оны байдлаар осол гэмтлийн шалтгаант нас баралтын 2865 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны үеэс 2.7 хувиар нэмэгдсэн байна.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Осол гэмтлийн гаралтай нас баралт нэмэгджээ
Осол гэмтлийн гаралтай нас баралт нэмэгджээ. Зураг: МҮОНРТ

2014 оны байдлаар осол гэмтлийн шалтгаант нас баралтын 2865 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны үеэс 2.7 хувиар нэмэгдсэн байна.

Үүнтэй холбогдуулан Эрүүл мэнд, спортын яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар болон бусад салбар, яамдын оролцоотойгоор “Осол гэмтлээс сэргийлэх” аян зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд “Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх” гарын авлага, сурталчилгааны материал боловсруулж, дүүргийн эмнэлэг, эмч мэргэжилтнүүдэд осол гэмтлийн үед үзүүлэх тусламжийн талаар сургалт зохион байгуулахаас гадна олон арга хэмжээг явуулах гэнэ.

Хуваалцах