Осолдсон автомашины эд ангид хүн хавчуулагджээ
Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн “Алагийн гүүр” гэдэг газар автозамын зорчих хэсэгт суудлын автомашин, улсын дугааргүй “Приус-20” загварын суудлын автомашинтай мөргөлдсөн хэрэг гарсан байна.
Мэдээллийн алба

Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн “Алагийн гүүр” гэдэг газар автозамын зорчих хэсэгт суудлын автомашин, улсын дугааргүй “Приус-20” загварын суудлын автомашинтай мөргөлдсөн хэрэг гарсан байна. Автомашины эд ангид хүн хавчуулагдсан гэх дуудлагыг 2015.10.29-ний өдрийн 17:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж иргэн Ш /48 настай, эмэгтэй/, С /47 настай, эмэгтэй/ нарыг автомашины эд ангид хавчуулагдсан байсныг нь гаргаж аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгчээ. Дээрх иргэдийг нисдэг тэргээр Улаанбаатар хотод авч ирэх хүсэлтийг ар гэрийнхэн нь гаргасан тул Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн Ми-8 нисдэг тэргээр өнөө өглөө Улаанбаатарт авч иржээ.


















