Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Осолдсон иргэдийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарна

Өнгөрсөн Бямба гарагт буюу зургаадугаар сарын 21-ний 07:40 цагийн үед Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Баяндавааны адаг замд Сүхбаатар аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явсан хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний “Дайчин сүх” ХХК-ний Hyundai Bus маркийн 0522 СҮА дугаарын автобус замын хажуу руу

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Осолдсон иргэдийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарна
Осолдсон иргэдийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарна. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн Бямба гарагт буюу зургаадугаар сарын 21-ний 07:40 цагийн үед Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Баяндавааны адаг замд Сүхбаатар аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явсан хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний “Дайчин сүх” ХХК-ний Hyundai Bus маркийн 0522 СҮА дугаарын автобус замын хажуу руу онхолдсон ослын улмаас 6 хүн нас барж 44 хүн гэмтсэн хэрэг гарсан.

Үүнтэй холбогдуулан ослын шалтгааныг тогтоох, осолдсон хүмүүсийн нөхөн олговрыг хэрхэх зэрэг олон асуудлыг шийдэх үүрэг бүхий Зам тээврийн дэд сайдаар ахлуулсан Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Мөн хэргийг шалгах явц, осолдсон иргэдийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарал хандуулан ажиллахаар Сүхбаатар аймгийн Засаг дарга, ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр Улаанбаатарт онгоцоор хүрэлцэн ирээд байна.

Хуваалцах