Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Осолдсон нэг иргэний цогцсыг гаргажээ

Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Эко-Алтан Заамар” компанийн ил уурхайн нурангид дарагдсан дөрвөн иргэн, хоёр техник рүү хүрч очих зам тавьж, усыг соруулах хоолойн холболтыг хийж дуусгаад байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Осолдсон нэг иргэний цогцсыг гаргажээ
Осолдсон нэг иргэний цогцсыг гаргажээ. Зураг: МҮОНРТ

Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Эко-Алтан Заамар” компанийн ил уурхайн нурангид дарагдсан дөрвөн иргэн, хоёр техник рүү хүрч очих зам тавьж, усыг соруулах хоолойн холболтыг хийж дуусгаад байна.Түүнчлэн аврагчид таван метрийн гүнд 8 удаагийн шумбалт хийж, 19:04 цагт нэг иргэний цогцсыг гаргалаа.Ослын голомтод ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, ОБЕГ-ын ГШУГ-ын дарга, хурандаа Б.Мандахгэрэл нараар ахлуулсан Онцгой байдал, МХЕГ, “Эко-Алтан Заамар” ХХК, Заамар сумын ЗДТГ-ын нийт 100 гаруй хүн үүрэг гүйцэтгэн ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах