Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Осолдсон онгоцны хар хайрцгийг уншуулахаар Парис руу илгээлээ

“Этиопиан Эйрлайнес” агаарын тээврийн компани энэ сарын 10-нд Этиопт осолдсон “Боинг 737 Макс 8” зорчигч тээврийн онгоцны хар хайрцгийг уншуулахаар Парис руу илгээлээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Осолдсон онгоцны хар хайрцгийг уншуулахаар Парис руу илгээлээ
Осолдсон онгоцны хар хайрцгийг уншуулахаар Парис руу илгээлээ. Зураг: МҮОНРТ

Этиопиан Эйрлайнес” агаарын тээврийн компани энэ сарын 10-ндЭтиопт осолдсон "Боинг 737 Макс 8" зорчигч тээврийн онгоцны хар хайрцгийг уншуулахаар Парис руу илгээлээ. Энэ тухай тус агаарын тээврийн “Твиттер” хуудсанд мэдээлсэн байна.

Үүнээс өмнөхөн онгоцны хар хайрцгийг хилийн чанадад судлуулахаар илгээнэ гэж байсан ч чухам аль улс руу илгээх нь тодорхойгүй байсан юм.

Онгоцны хар хайрцгийг унших ажиллагаанд Германы агаарын ослын шалтгааныг тогтоох хорооныхон оролцохоос татгалзсан тул Этиопын засаг захиргаа Францын Иргэний агаарын тээврийн аюулгүй байдлын дүн шинжилгээ, мөрдөн байцаах товчоонд хандаад байсан билээ.

Хуваалцах