ОССК-ийг төрийн өмчид авлаа
“Орон сууцны санхүүжилтийн корпораци” ХХК-ийг “Төрийн орон сууцны санхүүжилтийн корпораци” 100 хувь төрийн өмчит улсын үйлдвэрийн газар болгохоор хэлэлцэн баталж, улсын бүртгэлд бүртэгжээ.
Мэдээллийн алба

“Орон сууцны санхүүжилтийн корпораци” ХХК-ийг “Төрийн орон сууцны санхүүжилтийн корпораци” 100 хувь төрийн өмчит улсын үйлдвэрийн газар болгохоор хэлэлцэн баталж, улсын бүртгэлд бүртэгжээ.
ОССК нь хүн амыг орон сууцаар хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд үл хөдлөх хөрөнгө барьцаалан зээл олгох, санхүүгийн хөрөнгө оруулалт хийх зэрэг барилга санхүүгийн үйл ажиллагааг хосолмол хэлбэрээр үзүүлдэг.
Харин одоо Засгийн газраас орон сууцны талаар баримтлах бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагааг төвлөрсөн удирдлагаар хангах, иргэдийг орон сууцаар хангах төрийн орон сууцны төвлөрсөн тогтолцоог бүрдүүлэх зорилгоор төрийн өмчит улсын үйлдвэрийн газар болгожээ.


















