Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Отгонтэнгэр хайрханыг тайх ёслол энэ сарын 22-нд болно

Мөн тахилгыг үндэсний зан заншил, уламжлал, ёс цээрийг дагаж хямд төсөр, төвшин даруу, сүсэг итгэл, эрхэмлэл хүндэтгэлтэйгээр хийхийг аймгийн төр захиргааны албан байгууллагууд үүрэг чиглэлээ болгон ажиллаж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Отгонтэнгэр хайрханыг тайх ёслол энэ сарын 22-нд болно
Отгонтэнгэр хайрханыг тайх ёслол энэ сарын 22-нд болно. Зураг: МҮОНРТ

Төрийн тахилгат Отгонтэнгэр уулын тэнгэрийг тайх ёслол энэ сарын 22-нд болно. Тахилгыг “Төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам”-ыг баримтлан явуулах юм.

Байгаль орчин бохирдуулахгүй, амьтны амь таслахыг тэвчиж, согтууруулах ундаа хэрэглэхгүйгээр тахилгыг зохион байгуулах, ёслолын өмнө болон хойно тухайн газар орны байгаль орчныг хамгаалах, унаган төрхөөр нь үлдээх үүднээс цэвэрлэгээ нөхөн сэргээх ажлыг гүйцэтгэнэ. Мөн тахилгыг үндэсний зан заншил, уламжлал, ёс цээрийг дагаж хямд төсөр, төвшин даруу, сүсэг итгэл, эрхэмлэл хүндэтгэлтэйгээр хийхийг аймгийн төр захиргааны албан байгууллагууд үүрэг чиглэлээ болгон ажиллаж байна.

Хуваалцах