Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Отрын бүс нутагт 653 мянган толгой мал өвөлжинө

Монгол орны тусгай хэрэгцээний отрын бүс нутагт энэ жил 653 мянган толгой мал өвөлжиж, хаваржих судалгаа гараад байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Отрын бүс нутагт 653 мянган толгой мал өвөлжинө
Отрын бүс нутагт 653 мянган толгой мал өвөлжинө. Зураг: МҮОНРТ

Монгол орны тусгай хэрэгцээний отрын бүс нутагт энэ жил 653 мянган толгой мал өвөлжиж, хаваржих судалгаа гараад байна.

Улсын хэмжээнд байгалийн хадлан ургаагүй, гангийн эрсдэлд өртсөн аймгуудын малчдыг отрын 9 бүсэд өвөлжүүлэх юм.

Отрын бүс нутгийн бэлчээрийн нөөц нь зөвхөн малын өвөлжилтөд зориулагдахаас гадна бэлчээрийн даацыг тэнцвэржүүлэх, байгаль орчны доройтлоос сэргийлэх, мал аж ахуйн тогтвортой хөгжлийг хангах үндэс суурь болдог. Тиймээс мал сүргийн өвөлжилт, хаваржилтыг тогтвортой давахад зориулан отрын бэлчээрийн сангийн судалгааг жил бүр хийдэг. Энэ нь зөвхөн тухайн бүс нутгийн төдийгүй улсын хэмжээний хүнсний аюулгүй байдал, малын чанартай өсөлтөд нэн чухал үзүүлэлт юм.

Отрын бүс нутгуудын даац:

  1. Баяннурууотрын бүс нутаг: 105,2 мянган га талбайг хамарсан Баяннуруу отрын бүсэд 27500 мал толгой мал,

  2. Багахайрханотрын бүс нутаг: 63,8 мянган га талбайд 51373 толгой мал,

  3. Чилэнотрын бүс нутаг: 34,1 мянган га талбайд 45758 толгой мал,

  4. Хэрлэнбаян-Улаанотрын бүс нутаг: 192,8 мянган га талбайд 250,000 толгой мал,

  5. Аргалантотрын бүс нутаг: 118,6 мянган га талбайд 35184 толгой мал,

  6. Хөх дэлотрын бүс нутаг: 37,9 мянган га талбайд 26000 толгой мал,

  7. Ачит нууротрын бүс нутаг: 28,9 мянган га талбайд 16000 толгой мал,

  8. Малахотрын бүс нутаг: 73,1 мянган га талбайд 98320 толгой мал,

  9. Чойбалсанотрын бүс нутаг: 124,4 мянган га талбайд 103758 толгой мал өвөлжих боломжтой байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Хуваалцах