Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Отрын бүс нутагт өвөлжих малчдын хүсэлтийг авч эхэллээ

энэ жил отроор өвөлжих малын тоог багасгах бодлогыг ХХААХҮЯ-наас барьж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Отрын бүс нутагт өвөлжих малчдын хүсэлтийг авч эхэллээ
Отрын бүс нутагт өвөлжих малчдын хүсэлтийг авч эхэллээ. Зураг: МҮОНРТ

Отрын бүс нутагт өвөлжих малчдын хүсэлтийг авч эхэллээ. Монгол Улсад отрын бүс нутаг ес бий. Эдгээрт жилдээ 700 мянган мал өвөлждөг байна. Малчид отрын бүс нутагт орж өвөлжихийн тулд эхлээд сум орон нутагтаа хүсэлт гаргана. Зөвшөөрөлгүй отрын бүс нутагт оруулахгүй гэдгийг Отрын бэлчээр ашиглалтын захиргааны мэргэжилтэн н.Намхайноров хэллээ.

Mongolian National Radio · Отрын бүс нутагт өвөлжих малчдын хүсэлтийг авч эхэллээ

Одоогоор аймгийн Засаг дарга нар отор нүүдэл хийх малчдын тоон судалгааг гаргаж байна. Тиймээс отрын бүс нутагт өвөлжих малчид хүсэлтээ албан ёсоор сум орон нутгийнхаа удирдлагад өгөх шаардлагатай юм. Өнгөрсөн жил 10 гаруй сая толгой мал отроор өвөлжжээ. Харин энэ жил отроор өвөлжих малын тоог багасгах бодлогыг ХХААХҮЯ-наас барьж байна. Энэ сарын 25-наас отрын бүс нутагт өвөлжих малын тоо толгой гарна.

Хуваалцах