Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

ОУХМ Б.Энхцэцэг мөнгөн медаль хүртлээ

55 кг-ын жинд зодоглосон 2018 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, энэ жилийн “Монголиа Опен” ОУТ-ий аварга, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Энхцэцэг мөнгөн медалийн эзэн боллоо.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОУХМ Б.Энхцэцэг мөнгөн медаль хүртлээ
ОУХМ Б.Энхцэцэг мөнгөн медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Чөлөөт бөхийн 2019 оны залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 10-нд Тайландын Чонбури хотод эхэлсэн. Тус тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн урьдчилсан болон медалийн төлөөх барилдаан болов. Үүнээс эх орноо төлөөлөн 55 кг-ын жинд зодоглосон 2018 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, энэ жилийн “Монголиа Опен” ОУТ-ий аварга, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Энхцэцэг мөнгөн медалийн эзэн боллоо.

Тэрбээр 1/4 шигшээд Японы Сакүрай Цүгүмиг 3:2-оор, хагас шигшээд Казахстаны Сандугаш Дьюссенгалиеваг 7:7-гоор ялж, алтан медалийн төлөөх барилдаанд БНАСАУ-ын Хьюн Жи Юнд оноогоор цэвэр ялагдав.

Хуваалцах