Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

ОУХМ Б.Отгонболд Мексикийн тамирчинтай халз цэц мэргэнээ сорино

"Парис 2024" зуны Олимпын наадмын байт харвааны төрлийн чансаа тогтоох харваа болж өндөрлөж, ОУХМ Б.Отгонболд нийт дүнгээр 643 оноотойгоор 54 дүгээр байрт жагссан байна.

П2
Парис 2024

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОУХМ Б.Отгонболд Мексикийн тамирчинтай халз цэц мэргэнээ сорино
ОУХМ Б.Отгонболд Мексикийн тамирчинтай халз цэц мэргэнээ сорино. Зураг: МҮОНРТ

"Парис 2024" зуны Олимпын наадмын байт харвааны төрлийн чансаа тогтоох харваа болж өндөрлөж, ОУХМ Б.Отгонболд нийт дүнгээр 643 оноотойгоор 54 дүгээр байрт жагссан байна.

Урьдчилсан харваанд өрсөлдсөн 64 тамирчин нийт оноогоороо жагсаж, 1-64 байрт эрэмбэлэгдэж байгаа бөгөөд цаашид хасагдах журмаар явах дараагийн шатанд 32 тамирчин тунаж, өрсөлдөнө.

2015 оны цэргийн их наадмын алт, 2018 оны Азийн цомын мөнгө, хүрэл, “Ханжоу -2022 “Азийн наадмын алтан медальт тамирчин, ОУХМ Б.Отгонболд хасагдах шатанд чансаа тогтоох харваанд 11 дүгээр байрт эрэмбэлэгдсэн Мексикийн тамирчин Матиас Грандетэй халз цэц мэргэнээ сорино.

Хуваалцах