Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

ОУХМ Б.Шоовдор 3000 ам.долларын шагнал хүртэнэ

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй төрөл, сонгомол бөхийн жин тус бүрийн (нийт 30 жин) чансааны эхний гурван бөхөд мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэсэн

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОУХМ Б.Шоовдор 3000 ам.долларын шагнал хүртэнэ
ОУХМ Б.Шоовдор 3000 ам.долларын шагнал хүртэнэ. Зураг: МҮОНРТ

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй төрөл, сонгомол бөхийн жин тус бүрийн (нийт 30 жин) чансааны эхний гурван бөхөд мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэсэн билээ. Чансааг тэргүүлэгч бөх 10000, аман хүзүү нь 7000, гуравт орсон бөх 3000 ам.долларын шагнал хүртэхээр болсон юм.

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо эмэгтэй чөлөөт бөхийн шагнал хүртэх бөхчүүдийн нэрсийг зарлахад Монгол Улсаас нэг бөх багтжээ. Тодруулбал, ДАШТ-ий гурван медальт, ОУХМ Баатаржавын Шоовдор 59 кг-ын жинд 39 оноотой гуравт жагссанаар 3000 ам.долларын шагнал хүртэхээр болжээ.

Сонирхуулахад, Тэрбээр дөрөвдүгээр сард Алматыд болсон Азийн аваргад үзүүрлэж, аравдугаар сарын эхээр Ослогийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн билээ.

Хуваалцах