ОУХМ Б.Урантунгалаг олимпын эрх авлаа
тэрбээр өмнө нь 2012 оны Лондонгийн олимпын наадамд амжилттай оролцож байв
Мэдээллийн алба

Францын Парис хотноо болж буй "Токио-2020" олимпын наадмын эрх олгох сүүлийн тэмцээний эмэгтэй хувийн шигшээ харваанд ОУХМ Б.Урантунгалаг 1/48 тойрогт гоц мөргөж, 1/24 тойрогт Швейцарын тамирчин Дейнеко Илианаг 6:0 харьцаагаар ялж, 1/16 тойрогт Казахстаны тамирчин Тукебаева Фаридаг 6:0-ээр ялж, 1/8 тойрогт Узбекистаны тамирчин Абдусатторова Зиёдахонг мөн 6:0 харьцаатай ялж, 1/4 тойрогт Чехословакийн тамирчин Хоракова Марид 4:6-аар ялагдсан ч онооны чансаагаар тавдугаар байрт орж олимпын наадмын эрхийн эзэн боллоо.
Өчигдөр болсон эмэгтэй багийн тэмцээнд АНУ, Мексик, Итали улсын баг тамирчин олимпын эрх авсан. Харин өнөөдөр эмэгтэй хувийн харвааны төрөлд олимпын наадмын таван эрхийн төлөөх өрсөлдөөн болсон юм.
Ийнхүү "Токио-2020" олимпын байт харвааны төрөлд оролцох Монголын гурав дахь эрхийн эзэн болсноор Б.Урантунгалаг хоёр дахь удаагаа олимпын наадамд оролцохоор боллоо.
Ташрамд дуулгахад, тэрбээр өмнө нь 2012 оны Лондонгийн олимпын наадамд амжилттай оролцож байв.




















