ОУХМ Б.Урантунгалаг тэмцээнээ өндөрлүүллээ
Байт харвааны тамирчин Б.Отгонболд 16:18 цагаас Хятадын тамирчин Ли Жиалунтай халз харвана.
Т.
Т.Болор-Эрдэнэ
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Токио-2020 олимпын Байт харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн тэмцээнүүд өнөөдөр боллоо. Тус төрөлд Монгол Улсаа төлөөлөн өрсөлдсөн ОУХМ Б.Урантунгалаг 1/32 шатанд Японы Асзүса Ямагүчид 6:2-оор ялагдан тэмцээнээ өндөрлүүллээ. Тэрбээр эхний сетэд 25:23-аар илүүрхсэн ч удаах гурван сетэд 23:24, 24:26, 25:27-гоор дийлдэв.
Ташрамд дуулгахад, Байт харвааны тамирчин Б.Отгонболд 16:18 цагаас Хятадын тамирчин Ли Жиалунтай халз харвана.
Хуваалцах


















