Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

ОУХМ Э.Даваахүү "Токио 2020" олимпийн наадмын эрхээ авлаа

Монголын Буудлага спортын шигшээ багийн “Токио 2020” Олимпийн наадамд оролцох эрх нэгээр нэмэгджээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОУХМ Э.Даваахүү "Токио 2020" олимпийн наадмын эрхээ авлаа
ОУХМ Э.Даваахүү "Токио 2020" олимпийн наадмын эрхээ авлаа. Зураг: МҮОНРТ

Монголын Буудлага спортын шигшээ багийн “Токио 2020” Олимпийн наадамд оролцох эрх нэгээр нэмэгджээ. Бээжин хотод энэ сарын 20-29-ний өдрүүдэд зохиогдож буй Дэлхийн цомын цуврал тэмцээний 10 метрийн хий гар бууны төрлөөр ОУХМ Э.Даваахүү Олимпийн наадмын эрхээ авчээ. ОУХМ Э.Даваахүү нь Дэлхийн аваргын хос хүрэл медаль хүртэж байснаас гадна 2015 онд Дэлхийн оюутны зуны “Универсиад” XXVIII наадмын алтан медаль болон тус наадмын багийн төрлөөс мөнгөн медаль хүртэж байсан юм.

  • 1

  • 2

  • 3

  • 4

  • 5

  • 6

  • 7

Хуваалцах