Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

ОУХМ Э.Цэндбаатарын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна

Одоо түүнийг Монголчууд "Токио-2020" олимпийн наадмын аварга болохыг хүсч, хүлээж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ОУХМ Э.Цэндбаатарын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна
ОУХМ Э.Цэндбаатарын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Зураг: МҮОНРТ

Ази тивийн аварга, Азийн наадмын аварга, олимпийн наадмын V-р байрын шагналт, ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Э.Цэндбаатарын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.

Тэрбээр 1996 оны аравдугаар сарын 16-нд төрсөн бөгөөд 163 см өндөр, 60 кг жинтэй юм. 10 настайдаа “Бээжин-2008” олимпийн наадмын үеэр Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамбын тулалдахыг хараад бокс тоглох хүсэлтэй болсон гэдэг. Ийнхүү Б.Энхтайван багшийнхаа “Баянгол” секцэнд бүртгүүлсэн түүхтэй. 2013 оны залуучуудын Азийн АШТ-ээс хүрэл медаль хүр­тэхэд Б.Энхтайван багш нь түүнд аз дагуулдаг малгай бэлэглэжээ. Учир нь тэмцээн дуусч тамирчдын хүлээн авалт болоход Фи­липпиний алдартай дуучин бүсгүй түүнийг бүжгэнд урьж билээ. Гадны тамирчид “Малгайгаа зарах уу, нэг бол солилцох уу” гэж асуудаг юм. Нэг нөхөр бүр 100 ам.долларын санал тавьсан удаатай. Одоо уг малгайгаа тэмцээнл оролцох бүртээ авч явдаг юм гэсэн.

Одоо түүнээс Монголчууд "Токио-2020" олимпийн наадмын аварга болохыг хүсч, хүлээж байна.

Хуваалцах