ОУХМ Г.Одбаяр, Д.Сумъяа нар өнөөдөр барилдана
Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73, эмэгтэйчүүдийн 57 кг жингийн барилдаан өнөөдөр болно. Тус тэмцээнд манай улсын тамирчин Г.Одбаяр, Д.Сумъяа нар өрсөлдөх юм.
Мэдээллийн алба

Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73, эмэгтэйчүүдийн 57 кг жингийн барилдаан өнөөдөр болно. Тус тэмцээнд манай улсын тамирчин ОУХМ Г.Одбаяр, Д.Сумъяа нар өрсөлдөх юм.
73 кг-д 35 бөх барилдах бөгөөд Олон улсын хэмцээний мастер Г.Одбаяр "D" хэсэгт багтсан. Тэрбээр эхний тойрогт хийлсэн бол дараагийн тойрогт Египетийн бөх Мохамед Монюлдинтай барилдана. Египетийн бөх мөн эхний тойрогт хийлжээ.
57 кг-д 23 бөх барилдах юм. Харин Олон улсын хэмжээний мастер Д.Сумъяа "А" хэсгийг тэргүүлэн барилдах бөгөөд эхний тойрогтоо хийлж, Нидерланд, Сенегалын бөхчүүдийн ялсантай нь барилдана.



















