ОУХМ Л.Сосорбарам, Б.Хорлоодой, Г.Хэрлэн, Ё.Басхүү нар өнөөдөр барилдана
Энэ сарын 6-13-ны өдрүүдэд Унгар Улсын нийслэл Будапешт хотод зохиогдох тус тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс 118 орны 665 жүдочид /эрэгтэй 387, эмэгтэй 278/ эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жин болон багийн барилдаанаар аваргууд, медалийн эздүүд тодрох учиртай.
Мэдээллийн алба

Олон улсын жүдо бөхийн холбооноос /IJF/ зохион байгуулж буй олимпын оноо олгох хамгийн сүүлийн тэмцээн болох жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нээгдэх гэж байна.
Энэ сарын 6-13-ны өдрүүдэд Унгар Улсын нийслэл Будапешт хотод зохиогдох тус тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс 118 орны 665 жүдочид /эрэгтэй 387, эмэгтэй 278/ эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жин болон багийн барилдаанаар аваргууд, медалийн эздүүд тодрох учиртай.
Хуваарь ёсоор тэмцээний хоёр дах өдөр эмэгтэйчүүдийн -52кг, эрэгтэйчүүдийн -66кг барилдаанууд явагдана.
Манай улсаас ОУХМ Л.Сосорбарам, Б.Хорлоодой, Г.Хэрлэн, Ё.Басхүү нар барилдана.


















